
Арга хэмжээний хүрээнд хүүхдүүдийг эцэг, эхийнх нь ажлын байранд урьж, байгууллагын үйл ажиллагаа, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний онцлог, аав ээжийнх нь өдөр тутмын ажил хөдөлмөртэй танилцуулсан юм. Ингэснээр хүүхдүүд эцэг, эхийнхээ ажилладаг орчин, хамт олон болон нийтийн тээврийн үйлчилгээ хэрхэн зохион байгуулагддаг талаар анхан шатны ойлголт, төсөөлөлтэй боллоо.
Мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэлд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхэд бүрд сурагчийн дүрэмт хувцас худалдан авах эрхийн бичиг гардуулав. Энэхүү дэмжлэгийг “Батзүү” оёдлын газартай хамтран хэрэгжүүлж байна.
Тус арга хэмжээ нь байгууллагын ажилтнуудын нийгмийн баталгааг дэмжих, гэр бүлд чиглэсэн бодит туслалцааг нэмэгдүүлэх хүрээнд Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран хэрэгжүүлж буй ажлын нэг хэсэг юм.
“Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ цаашид ажилтнуудынхаа хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахын зэрэгцээ тэдний гэр бүл, хүүхдэд чиглэсэн дэмжлэг, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэн ажиллах болно.