.png)
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан хүлээн авах аж.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
• Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
• Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх
• Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны наймдугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.