
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсаас АНУ-ын Миннесота мужийн Минниаполис хотод суугаа Өргөмжит консул Ц.Энхбилэг “Billy”-г хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Өргөмжит консул Ц.Энхбилэгийг Өргөмжит консулаар томилогдсонд баяр хүргэж, цаашид Монгол Улс болон АНУ-ын хоорондын эдийн засаг, бизнес, соёл, боловсрол, спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах, бизнесийн харилцааг дэмжих чиглэлээр Өргөмжит консулын гүйцэтгэх үүрэг чухал болохыг онцлов.
Өргөмжит консул Ц.Энхбилэг Монгол Улсыг сурталчлах, Монголын бизнес эрхлэгчид, иргэдэд дэмжлэг үзүүлэх, хоёр улсын хамтын ажиллагаа, тэр дундаа хөдөө орон нутгийг хөгжүүлэх, алслагдсан бүс нутгийн хүүхэд, залуусын хөгжлийг дэмжих чиглэлээр идэвх санаачлагатай ажиллахаа нотлов.