
🎉 "ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ – БАГИЙН НЭГ ӨДӨР" ӨДӨРЛӨГ ХӨДӨӨГИЙН 5 БАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүртээх, соёл, спортын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой "Иргэн төвтэй төрийн үйлчилгээ – Багийн нэг өдөр" өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн хүрээнд:
✅ Төрийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл
✅ Эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, үзлэг, шинжилгээ
✅ Эрүүл амьдралын зөв дадал, хэвшлийн сургалт
✅ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, танилцуулга
✅ Спортын тэмцээн, уралдаан
✅ Соёл, олон нийтийн үйл ажиллагаа зэрэг арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж, иргэд идэвхтэй оролцлоо.
Өдөрлөгийг хамтран зохион байгуулсан байгууллага, албан хаагчид болон идэвхтэй оролцсон нийт иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Зохион байгуулагч: ИТХ, ЗДТГ, ЭМТ, Соёлын төв.