
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын үндсэн үйл ажиллагааны хүрээнд 2026 оны эхний хагас жилд хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээний статистик мэдээллийг танилцуулж байна.
Энэ хүрээнд 2026 оны эхний хагас жилд Монгол улс болон хилийн чанадад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “ХУРДАН” цэг болон “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан нийт 897,333 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ.
Үүнээс “ХУРДАН” цэгээр дамжуулан нийт 220,587 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна.
Харин "ХУРДАН" киоск төхөөрөмжөөр дамжуулан 676,746 төрийн цахим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүргэн ажилласан байна.
Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүрэг, 204 хороо болон гадаадын 31 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт байрлах 544 “ХУРДАН” цэгээр дамжуулан төрийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд тасралтгүй, шуурхай, хүндрэл бэрхшээлгүй хүргэж байна.
Эдгээр “ХУРДАН” цэгүүдээр дамжуулан төрийн 43 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг операторын горимоор үзүүлж, иргэдийн өдөр тутамд шаардлагатай лавлагаа, тодорхойлолт болон бусад төрийн үйлчилгээг шуурхай авах боломжийг бүрдүүлж байна.
Мөн Монгол улсын хэмжээнд 505 "ХУРДАН" киоск төхөөрөмжөөр дамжуулан төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл бэрхшээлгүй хүргэн ажиллаж байна.
Үүний зэрэгцээ өөртөө үйлчлэх 24/7 "ХУРДАН" цэгийн тоог шат дараатайгаар нэмэгдүүлэх ажлын хүрээнд одоогийн байдлаар улсын хэмжээнд 40 цэгт шинээр байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.