
🇲🇳 “Хүрээ цам–Даншиг наадам 2026” эхэллээ
Нийслэлийн иргэдийн өдөрт зориулсан “Хүрээ цам–Даншиг наадам 2026” шашин, соёлын наадам өнөөдөр Хүй долоон худагт эхэллээ.
Сонгинохайрхан дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид үзэсгэлэн худалдаанд оролцож, үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байна.