
Тулгар төрийн 2235, Их монгол улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардчилсан хувьсгалын 36 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 84 жил, Зүүн бүсийн хурд
баяр наадмын үеэр зохион байгуулагдах
ДЭЭЛТЭЙ МОНГОЛ-2026 арга хэмжээний удирдамж
Зорилго:
Монголын ард түмний соёл иргэншил, үндэсний хувцас хэрэглэл, ёс заншлыг гадаад, дотоодын жуулчид болон ард иргэдэд таниулах, өдөр тутмын хэрэглээнд хэрэглэж хэвшүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, тэдэнд соёлоо хайрлан дээдлэх сэтгэлгээг төлөвшүүлэх, урлан бүтээх ур чадварыг хөгжүүлж, шинэ хийц загвар, бүтээл туурвих нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
Зорилт:
1. Соёлын өвийг хүүхэд, залуучуудад өвлүүлж, иргэдэд соёлын боловсрол олгох
2. Үндэсний хувцасны хэрэглээг өдөр тутмын амьдралд уриалах
3. Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг сурталчлах
4. Бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх
Зохион байгуулагч:
- Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар
- Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
- Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар
- Жаахан шарга театр
- Нийтийн номын сан
- Угсаатны зүй музей
Хугацаа: 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагт
Хаана: Сүхбаатар аймгийн Сүхбаатарын талбайд
Хамрах хүрээ: Сүхбаатар аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сумын иргэд
Зохион байгуулах арга хэмжээ:
1. Бүх байгууллага, Баруун-Урт сумын иргэд Монгол үндэсний хувцастай карнавал жагсаал жагсаж үндэсний хувцас өмсөхийг уриалсан уриалга гаргасан байна
2. Үндэсний дээл, гар урлалын үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. /Хувь хүн аж ахуйн нэгж, үйлдвэрлэл хоршоо/
3. Үндэсний хувцасаар гоёсон дээлтэй гэр бүл
4. Үндэсний хувцасаар гоёсон байгууллага
5. Үндэсний хувцасаар гоёсон баг
Уралдааны шалгуур үзүүлэлт:
Үндэсний хувцасаар гоёсон гэр бүл:
- Хүүхэд заавал оролцсон байна
- Монгол дээл хувцасны язгуур хэв шинжийг хадгалсан иж бүрэн үндэсний дээл хувцастай байх /малгай, дээл, бүс, гутал/
- Хувцас, өмсгөл нь оролцогчдын насны бүлэгт тохирсон байх
- Хувцасны эсгүүр загвар, чимэглэл нь өв уламжлал, онцлогийг тусгасан
- Уламжлалт хээ хуар, уран нарийн хийц, оёдол
- Тайзны соёл болон үзүүлбэр
- Өөрийн өмссөн хувцасны түүх, бэлгэдэл, хэв шинжийн тухай зохих мэдлэгтэй байх
Үндэсний хувцасаар гоёсон байгууллага хамт олон:
- Баярын жагсаалын оролцоо, зохион байгуулалт /оролцогчдын тоо, идэвх, санаачлага, жагсаалын зохион байгуулалт, агуулга, найруулга, үндэсний хувцасны язгуур хэв шинжийг хадгалсан байдал/
- Хувцасны эсгүүр загвар, чимэглэл нь өв уламжлал, онцлогийг тусгасан
- Уламжлалт хээ хуар, уран нарийн хийц, оёдол
- Тайлбар, танилцуулгыг бэлтгэсэн байх
- Нийт албан хаагчдын 80 доошгүй хувь нь оролцож эрэгтэй эмэгтэй хүний тэгш оролцоог хангасан байх.
Үндэсний хувцасаар гоёсон баг:
- Баярын жагсаалын оролцоо, зохион байгуулалт /идэвх, санаачлага, жагсаалын зохион байгуулалт, агуулга, найруулга, үндэсний хувцасны язгуур хэв шинжийг хадгалсан байдал/
- Хувцасны эсгүүр загвар, чимэглэл нь өв уламжлал, онцлогийг тусгасан
- Уламжлалт хээ хуар, уран нарийн хийц, оёдол
- Тайлбар, танилцуулгыг бэлтгэсэн байх
- Багийн иргэдийн үзэгчдийн оролцоо
Дээрх төрөлд оролцогчид үндэсний хэв шинж агуулсан дээл, хувцсаа хийц загвар сайтай, иж бүрэн эдлэл хэрэглэлтэй хослуулж орчин цагийн шинж чанар агуулсан байна.
Дээрх шалгуур үзүүлэлтийн дагуу 3-5 шүүгч /0-5/ оноогоор шүүн явуулна.
Бүртгэл:
2026 оны 07 дугаар сарын 10-23 ны хооронд Сүхбаатар аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт бүртгэнэ.
Холбоо барих утас: 99003579,
Шагналын сан:
1. Үндэсний хувцасаар гоёсон шилдэг гэр бүл
- Тэргүүн байр өргөмжлөл, мөнгөн шагнал төгрөг
- Дэд байр өргөмжлөл, мөнгөн шагнал төгрөг
- Гутгаар байр өргөмжлөл, мөнгөн шагнал төгрөг
2. Үндэсний хувцасаар гоёсон шилдэг байгууллага
- Тэргүүн байр өргөмжлөл, мөнгөн шагнал төгрөг
- Дэд байр өргөмжлөл, мөнгөн шагнал төгрөг
- Гутгаар байр өргөмжлөл, мөнгөн шагнал төгрөг
3. Үндэсний хувцасаар гоёсон Шилдэг баг
- Тэргүүн байр өргөмжлөл, мөнгөн шагнал төгрөг
- Дэд байр өргөмжлөл, мөнгөн шагнал төгрөг
- Гутгаар байр өргөмжлөл, мөнгөн шагнал төгрөг