
Өргөх байгууламжийн угсралт болон ашиглалтын явцад техникийн үндсэн шийдлийн алдаа, зөрчил гаргах, бат бэх, тогтвортой байдал алдагдах, ган татлага тасрах, ослоос хамгаалах хэрэгсэлүүд ажиллахгүй байх зэрэг зөрчлийн улмаас хүний амь насанд аюул учирч, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал хангагдахгүй байна. Иймд дээрх асуудлуудад онцгой анхаарч, өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын явцад үүсэх аюул, осолоос урьдчилан сэргийлж, дараах арга хэмжээг авч ажиллахыг ЗӨВЛӨЖ байна.