
САЙНШАНД БҮСИЙН НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН ЦОГЦОЛБОРЫН НИЙГМИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУДЫН ШАВ ТАВЬЖ, БАРИЛГЫН АЖЛЫГ АЛБАН ЁСООР ЭХЛҮҮЛЛЭЭ
✈️Монгол Улсын агаарын навигацийн салбарын стратегийн бүтээн байгуулалт болох Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн цогцолборын нийгмийн барилга байгууламжуудын шав тавих ёслол боллоо.
✅Мэргэжлийн боловсон хүчнийг говийн бүсэд тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор цогцолборын бүрэлдэхүүнд ажилчдын нийгмийн цогцолборыг хамтад нь барьж байгуулна. Металл фасад бүхий, орчин үеийн шийдэлтэй 9 давхар хоёр блок, ажилчдын орон сууц дундаа 2 давхар үйлчилгээний төвтэй баригдах бөгөөд гадна орчин нь автомашингүй, хүүхдийн тоглоомын төвтэй байхаар төлөвлөгдсөн.
✅Төсөл бүрэн хэрэгжсэнээр 200 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болох бөгөөд дийлэнхийг нь Дорноговь аймгийн иргэдээс бүрдүүлэхээр төлөвлөж байна. Өндөр мэргэшил шаардсан 40 нислэгийн удирдагчийг Францын ENAC зэрэг олон улсын сургалтын байгууллагад үе шаттай бэлтгэнэ.
✅Барилга угсралтын ажлыг энэ онд эрчимтэй гүйцэтгэж, систем, тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт тохируулгын дараа төвийг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.