
Монголын шашин, төрийн нэрт зүтгэлтэн, төрийн сайд Дилав хутагт Жамсранжав, түүний итгэлт нөхөр, Америкт монгол судлалыг үндэслэсэн нэрт эрдэмтэн Оуэн Латтимор нарын дотно нөхөрлөл, үйл хэрэг, өвийг сурталчлан таниулах зорилгоор түүхэн зураг болон эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг дэглэн толилуулж байна.