
Үзэсгэлэнд Монгол Улсын музей, эрдэм шинжилгээний байгууллагуудын үзмэрүүд оролцож байгаа бөгөөд Чингис хаан Үндэсний музей, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Хархорум музей, Дундговь аймгийн музей, Завхан аймгийн музейн сан хөмрөгөөс бүрдсэн нийт 255 дэсийн 437 үзмэрийг дэлгэн үзүүлж байна.
Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Б.Сэргэлэн, ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн, Чингис хаан Үндэсний музейн ерөнхий захирал, Академич С.Чулуун, Монголын Үндэсний музейн захирал Д.Отгонсүрэн, Завхан аймгийн музейн захирал Ж.Юнрэндорж болон бусад албаны төлөөлөл оролцов.
Уг үзэсгэлэн нь 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дэлгэгдэж, европын үзэгчдийн хүртээл болно.