
Дэрэн сум үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцов. Дэрэн сумын баяр наадам долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Дэрэн сумын Засаг дарга Д.Жамбалрагчаа, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Амартүвшин болон сумын иргэд, наадамчин олон, зочид төлөөлөгчид оролцлоо.
Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Дэрэн сумын иргэд, наадамчин олонд баяр хүргэж, Дундговь аймгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын ололт амжилт, аймаг, улсдаа тэргүүлэн ажиллаж буй хөдөлмөрч иргэдийнхээ амжилтыг онцлон, баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв.
Мөн баяр наадмын нээлтийн үеэр эрхэлсэн ажил, хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлж, улс орон, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдэд төрийн болон салбар, аймгийн шагналыг гардууллаа. Шагналыг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Дэрэн сумын Засаг дарга Д.Жамбалрагчаа, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Амартүвшин нар гардуулав. Үүнд:
“Алтан гадас” одонгоор:
-Бумбат багийн өндөр настан Лхамуугийн Ширнэн
-Алаг-Өндөр багийн ахмад Магсарын Цэнд
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
-Саруул багийн малчин Норжмаагийн Насанбуян
-Бумбат багийн ахмад Чойдорын Насанжаргал
Монгол Улсын Засгийн газрын “Онц тээвэрчин” цол, тэмдгээр:
-Бумбат багийн ахмад Тогтоолын Доржпалам
-Саруул багийн иргэн Гэндэнгийн Энхтүвшин
-Бумбат багийн иргэн Батсүхийн Батнасан
Дундговь аймгийн “Хүндэт” тэмдгээр:
-Долоод багийн ахмад Нямсүрэнгийн Нарангэрэл
-Долоод багийн малчин П.Цэрэнханд нарыг тус тус шагналаа.
Наадамчин олон та бүхэн сайхан наадаарай.