
Хан-Уул дүүргийн дараах асуудлуудыг дүүргийн Засаг дарга Б.Цэрэн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Бат-Оргилд өргөн барьж, хэлэлцлээ. Үүнд:
• “Тодорхойлолт дэмжих тухай” тогтоолын төсөл;
• “Дүүргийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөл;
• “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай” тогтоолын төсөл;
• “Хог хаягдлын тарифт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөл;
• “Орон нутаг дахь үндэсний аюулгүй байдлын хэрэгжүүлэх арга хэмжээний 2026 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төсөл;
• “Дүүргийн нутаг дэвсгэрийн гудамж, замд нэр олгох тухай” тогтоолын төсөл;
• “Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.