
📌 Батлагдсан огноо: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/125 дугаар тушаал
📌 Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08-д нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх аргачлалын агуулга:
➡️ҮАМАТ-08-д ажил мэргэжлийг нэмэх, өөрчлөх, шинэчлэх үйл ажиллагааны нэгдсэн журам боловсронгуй болов.
➡️Ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт (профайл)-д өөрчлөлт оруулах хүсэлтийг нотолгоонд суурилан боловсруулах, хянах, хэлэлцэх, шийдвэрлэх дарааллыг тодорхой болголоо.
➡️Ажил мэргэжлийн профайл боловсруулах жишиг бүтэц болон хавсралтын маягтыг шинэчлэн батлав.
➡️ҮАМАТ-08-ын кодчиллыг ISCO-08 олон улсын ангилалтай нийцүүлэн үндэсний кодоор үргэлжлүүлэн хөгжүүлэх зохицуулалтыг тусгав.
➡️Ангилал, профайлын өөрчлөлтийн цахим бүртгэл, хувилбарын түүх, мэдээллийн сангийн удирдлагын зохицуулалтыг шинээр тусгав.
➡️Ажил мэргэжлийн ангилалд нэмэлт, өөрчлөлт оруулахад төр, ажил олгогч, мэргэжлийн зөвлөл, ҮАМАТ хариуцсан эрдэм шинжилгээний байгууллагын оролцоог тодорхой болголоо.
"Та доорх холбоосоор зочлон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.