
🔹Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалын ерөнхий газрын нийгмийн ажилтан, албан хаагчдад хүний нөөцийн мэргэжлийн хөгжлийг дэмжих чиглэлээр чадавхжуулах цахим сургалтыг зохион байгууллаа.
🔹Сургалтын үеэр “Хувь хүний хөгжил, суурь ур чадвар”, “Хүүхдийг үл хайхрах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд эцэг эхийн оролцоо” сэдвээр 4 цагийн сургалтыг мэргэжилтэн З.Дагиймаа, Б.Номин-Эрдэнэ нар удирдан явууллаа.
👩🏫Энэхүү сургалт нь салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын ойлголт, хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтойн зэрэгцээ сургалтад амжилттай хамрагдсан албан хаагчдад батламж гардуулах юм.