
🏆 **БАХАРХАЛТ АМЖИЛТ – БАЯР ХҮРГЭЕ!** 🏆
Нийтийн тээврийн салбарын **Спортын аварга шалгаруулах 7 төрөлт тэмцээн** 2026 оны 6 дугаар сарын 19–26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, салбарын 18 байгууллагын 450 гаруй тамирчин ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
👏 **"Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын хамт олон дараах амжилтыг үзүүллээ.**
🏀 **ЭРЭГТЭЙ ТӨРӨЛ**
🥇 Сагсан бөмбөг – **I байр**
🥈 Хөлбөмбөг – **II байр**
🥉 Дартс – **III байр**
🏐 **ЭМЭГТЭЙ ТӨРӨЛ**
🥇 Ширээний теннис – **I байр**
🥈 Гар бөмбөг – **II байр**
🥉 Сагсан бөмбөг – **III байр**
🏆 **БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР**
🥉 **III байр**
Энэхүү бахархам амжилтыг бүтээсэн нийт тамирчид, дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигч хамт олон та бүхэндээ чин сэтгэлийн **талархал** илэрхийлж, халуун баяр хүргэе.
Та бүхний хамтын хичээл зүтгэл, эв нэгдэл, тууштай байдал нь байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж, хамт олныхоо бахархал болсон сайхан амжилтыг авчирлаа.
✨ **Амжилтын буухиа үргэлжилж, дараа дараагийн тэмцээн уралдаанд улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!**
**Та бүхнээрээ бахархаж байна!** 👏💙