
Дээрх тогтоолын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шатлалын дагуу зөв зохион байгуулж, анхан шатанд үзүүлэх боломжтой тусламж, үйлчилгээг тухайн түвшинд нь шийдвэрлэх, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, нарийн мэргэжлийн тусламж шаардлагатай иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүлээгдлийг бууруулах, хүртээмжийг сайжруулах зорилгоор өвчтөн илгээх зохицуулалтыг шинэчлэн баталсан.
Үүнтэй холбоотойгоор даатгуулагч-иргэн дор дурдсанаас бусад амбулаторийн тусламж, үйлчилгээг эхлээд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагаас авч, шаардлагатай тохиолдолд эмчийн шийдвэрээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас тусламж авах юм.