2026 оны эхнээс Байгаль орчны салбараас иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх, байгаль хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр сургалт, мэдээлэл сурталчилгааны олон талт арга хэмжээг зохион байгууллаа.
✅ Байгаль орчны багц хууль тогтоомжийн хэрэгжилт болон нэн ховор амьтан болох цохор ирвэсийг хамгаалах чиглэлээр сургалт зохион байгуулж, иргэдэд мэдээлэл хүргэлээ.
✅ Сумын Эко клубын сурагчдад хог хаягдлын зөв менежмент, ангилан ялгалт, байгальд ээлтэй хэрэглээний талаар сургалт явуулж, экологийн боловсрол олгов.
✅ Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэгт ард иргэд оролцож, санал бодлоо солилцлоо.
✅ Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгууллаа.
✅ Ашигт малтмалын хууль бус олборлолтоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлийн сургалтад богинын тээврийн жолооч нар хамрагдлаа.
🌱 Байгаль орчныг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үйлсэд хамтран ажиллаж буй нийт иргэд, байгууллагууддаа талархал илэрхийлье.