
"СУРАЛЦЪЯ, ХУВААЛЦЪЯ, МАНЛАЙЛЪЯ" СУМДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН I БҮСИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ЧАНДМАНАЬ СУМД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Аймгийн эрүүл мэндийн салбарын нэгж байгууллагуудыг харилцан туршлага солилцуулах, эрүүл мэндийн ажилтнуудыг бүх талаар хөгжүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэхэд эрүүл мэндийн ажилтнуудын манлайллыг дээшлүүлэх, “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор сумдын эрүүл мэндийн төвийн I бүсийн зөвлөлдөх уулзалт "Суралцъя, хуваалцъя, манлайлъя" уриа дор 2026 оны 06 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Чандмань сумд амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтад Баян-Уул, Бигэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Гуулин, Халиун, Хөхморьт, , Шарга, Чандмань сумын эрүүл мэндийн төвийн 140 гаруй эрүүл мэндийн ажилтан оролцлоо.
"Суралцъя, хуваалцъя, манлайлъя" сумдын эрүүл мэндийн төвийн I бүсийн зөвлөлдөх уулзалтын арга хэмжээг Чандмань сумын Засаг дарга Ц.Алтанхишиг нээж үг хэллээ.
Зөвлөлдөх уулзалтад Эрүүл мэндийн газрын дарга О.Баатарчулуун “Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал”, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Сугар “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийн хэрэгжилт”, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн Хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Батцэцэг “Хүүхдийн эндэгдлийг бууруулахад анхаарах асуудал”, Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн хэлтсийн Эрүүл мэндийн статистик, мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ш.Майнбаяр “ Зүрх судасны өвчний шалтгаант нас баралтыг бууруулахад анхаарах асуудал” сэдвээр илтгэл танилцууллаа.
Сумын эрүүл мэндийн төвүүд 2025 онд хэрэгжүүлсэн “Сайн туршлага”-ыг танилцууллаа.
Чандмань сумд зохион байгуулагдсан "Суралцъя, хуваалцъя, манлайлъя" сумдын эрүүл мэндийн төвийн I бүсийн зөвлөлдөх уулзалт 11 төрлийн ажил мэргэжлийн уралдаан, спортын 3 төрөлт тэмцээн, урлагийн 3 төрлийн уралдаанд мэдлэг, авхаалж самбаагаа сорин нийлбэр дүнгээр Баян-Уул сумын эрүүл мэндийн төв тэргүүллээ.
Зөвлөлдөх уулзалтын уралдаан, тэмцээний тэргүүн байр эзэлсэн эрүүл мэндийн ажилтнууд:
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААНД
1. Их эмч
1-р байр З.Ариунзаяа/Тайшир сум/
2-р байр М.Мөнхжаргал /Жаргалан сум/
3-р байр Ширхүү /Баян-Уул сум/
2. Багийн эмч
1-р байр П.Өсөхбаяр /Төгрөг сум/
2-р байр Б.Хүдэрчулуун /Жаргалан сум/
3-р байр М.Нарангэрэл /Бигэр сум/
3. Статистикч бага эмч
1-р байр Б.Бадамхатан /Баян-Уул/
2-р байр Х.Сэржмядаг /Гуулин тосгон/
3-р байр Б.Батсайхан /Халиун сум/
4. Сувилагч
1-р байр З.Батцэцэг /Жаргалан сум/
2-р байр Б.Болорцэцэг/ Халиун сум/
3-р байр Т.Хяравдаа /Гуулин тосгон/
5. Эх баригч
1-р байр Ж.Цогбадрах /Халиун сум/
2-р байр Б.Аз-Учрал /Чандмань сум/
3-р байр Ш.Буяндэлгэр /Төгрөг сум/
6. Лаборант
1-р байр Э.Ууганцэцэг /Баян-Уул сум/
2-р байр Д.Наранбадам /Тайшир сум/
3-р байр Н.Отгонхишиг /Жаргалан сум/
7. Эмийн санч
1-р байр Б.Гэрэлцэцэг /Шарга сум/
2-р байр Ц.Ганцэцэг /Хөхморьт сум/
3-р байр Ц.Анхбаяр /Баян-Уул сум/
8. Үйлчлэгч
1-р байр Г.Батсуурь /Тайшир тосгон/
2-р байр В.Пүрэвсүрэн /Чандмань сум/
3-р байр С.Болормаа /Бигэр сум/
9. Жолооч
1-р байр Д.Түмэннаст /Төгрөг сум/
2-р байр А.Даваадорж /Халиун сум/
3-р байр Л.Баяртогтох /Баян-Уул сум/
10. Тогооч
1-р байр Ж.Баярцэцэг /Хөхморьт сум/
2-р байр О.Батцэрэн /Шарга сум/
3-р байр Д.Долгормаа /Гуулин тосгон/
11. Нийгмийн эрүүл мэндийн ажилтан
1-р байр С.Бямбасайхан /Жаргалан сум/
2-р байр Б.Банзрагч /Халиун сум/
3-р байр Л.Туяа /Бигэр сум/
СПОРТЫН 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН:
1. Гар бөмбөг
1-р байр Чандмана сум
2-р байр Төгрөг сум
3-р байр Баян-Уул сум
2. Дартс /эрэгтэй/
1-р байр Б.Бат-Эрдэнэ /Баян-Уул/
2-р байр Х.Цогтбаатар /Чандмань сум/
3-р байр Н.Үүрцайх /Бигэр сум/
3. Дартс /эмэгтэй/
1-р байр Ж.Долгор /Хөхморьт сум/
2-р байр Б.Зандармаа /Бигэр сум/
3-р байр Т.Бямбадулам /Төгрөг сум/
4. Олс таталт
1-р байр Б.Бат-Эрдэнэ ахлагчтай /Баян-Уул сум/
2-р байр Б.Алтанцог ахлагчтай /Төгрөг сум/
3-р байр Д.Цээноров ахлагчтай /Гуулин тосгон/
УРЛАГИЙН 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН:
1. Гоцлол дуу
1-р байр Ц.Наранхүү /Баян-Уул/
2-р байр Ц.Сумъяабазар /Тайшир сум/
3-р байр М.Отгонгэрэл /Жаргалан сум/
2. Дуэт дуу
1-р байр Чандмань сумын хамт олон
2-р байр Ц.Наранхүү, Б.Амартүвшин /Баян-Уул сум/
3-р байр Б.Банзрагч, Д.Нямжаргал /Халиун сум/
3. Хамтлаг бүжиг
1-р байр Чандмань сум
2-р байр Жаргалан сум
3-р байр Халиун сум Хураах