
✅ Тус тогтоолоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төсвийн хатуу хязгаарлалтыг өөрчлөх, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлтэй уялдуулан Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний багцын суурь тарифыг 8 хувиар нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэсэн юм. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой шийдвэр болж байна.
📲Одоогоор уг тогтоолын хэрэгжилттэй холбоотой цахим системийн хөгжүүлэлт, тохируулгын ажлууд хийгдэж байгаа бөгөөд бэлтгэл ажил бүрэн хангагдсаны дараа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
🌐 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шинэчилсэн жагсаалт, тарифийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх QR кодыг уншуулан танилцаарай.