
🎉 “Сонгинохайрханд үйлдвэрлэв” нэрийн барааны дэлгүүр нээлтээ хийлээ 👏🏻
Өнөөдөр Тахилтын зам дагуу “Сонгинохайрханд үйлдвэрлэв” үйлдвэрлэгчдийн нэрийн барааны дэлгүүр нээлтээ хийлээ.
Тус дэлгүүр нь “Буянтай сайхан үрс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Даваамаагийн дэлгүүрийг түшиглэн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлэн борлуулах, хэрэглэгчдэд хүргэх боломжийг бүрдүүлж байна.
Энэхүү дэлгүүрээр дамжуулан дүүргийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 80015658