
Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457-дугаар нээлттэй, хаалттай хорих анги 2026 онд дэвшүүлсэн “Алба хаагчдын ажиллах ая тухтай орчин бүрдүүлэх, ажлын гүйцэтгэл, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгох зорилт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас зохион байгуулж буй "Сонор-Сэрэмж" аяны хүрээнд хоригдлын амьдралын бүсэд шашны өрөө, сэтгэл зүйчийн өрөө, даалгавар гүйцэтгэгч харуулын байр, хоригдлын номын сан, хоолны заалыг шинээр зохион байгуулан урсгал засвар хийж алба хаагч болон хоригдлын орчин нөхцөлийг сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгууллаа.