
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэх тасаг болон эцэг эхийн зөвлөлөөс 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр сайн үйлсийн аян зохион байгууллаа.
Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн цусны салбар төвийн үйл ажиллагаатай танилцаж, сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлж цусаа хандивлав.
Мөн Ховд аймаг дахь Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн асаргаанд байгаа хамгийн өндөр настай 3 иргэнд гарын бэлэг гардууллаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.