
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дэргэдэх Түр хамгаалах байруудад “Номтой авдар” зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлэх аяныг хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх дадал төлөвшүүлэх, хүүхдүүдийн ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
“Номтой авдар” нь зөөврийн номын сангийн үйлчилгээ нь зөвхөн ном унших боломж олгохоос гадна хүүхэд бүрийн сэтгэн бодох чадвар, өөрийгөө илэрхийлэх итгэл, зөв хүмүүжил, эерэг хандлагыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.
Аяны үйл ажиллагааг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зохион явуулахаар төлөвлөөд байна.