
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XI ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
(2026.06.19) Аймгийн ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан 85.7 хувийн ирцтэйгээр эхэлж, дараах асуудлыг хэлэлцэн батална.
1.Дорноговь аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай;
2.Дорноговь аймгийн 2026 оны орон нутгийн төсөвт зохицуулалт хийх тухай;
3.Хүүхэд хамгааллын талаар авах зарим арга хэмжээний тухай;
4.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоо, сургалтын төсвийг батлуулах тухай;
5.Хамарын хийд орчмын тусгай хамгаалалттай газрыг улсын тусгай хамгаалалтад авах санал уламжлах тухай;
6.Бүрдэнэ булаг орчмын байгалийн нөөц газрыг ашиглуулах тухай;
7.Газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх тухай;
8.Газрын тосны хайгуулын нээлттэй сонгон шалгаруулалтын талбайд санал авах тухай;
9.Даланжаргалан, Дэлгэрэх, Иххэт, Эрдэнэ сумдын хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, санал авах тухай;
10."Чандмань-Илч" ОНӨХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай.
Хуралдааныг аймгийн DSB TV, Дорноговь телевиз DTV телевизүүд шууд дамжуулна.