
Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар албан даалгавар, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын даргын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр хугацаатай үүрэг даалгавар, мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбарын Ерөнхий байцаагч нарын баталсан 01/22, 06-00/30, 05-07/33 дугаар удирдамж, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/854 дугаар Үзлэг, хяналт шалгалтыг зохион байгуулах тухай захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын хамтарсан №2026-05, 2024/04 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна.
Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 65 аж ахуйн нэгжийг хяналт шалгалтад хамруулан тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн олборлосон, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн хэрэгжилт хангалтгүй, ус ашиглагчийн нийтлэг үүрэг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй, хөрс хамгаалах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, аюултай хог хаягдал түр хадгалах журмын хэрэгжилт хангалтгүй зэрэг зөрчил, дутагдлууд илэрсэнд 5 аж ахуйн нэгжид нийт 11.100.000 төгрөгийн торгууль оногдуулж, 8 аж ахуйн нэгжийн зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон Монгол мөнгө ХХК, Цагаан ташаа ХХК, Цахиурт хараацай ХХК, Эн Ди Эй Кэй ХХК-уудын техникүүдийг талбайгаас гаргаж, лацдаж үйл ажиллагааг зогсоолоо.
Хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна.