
ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА-2026.06.14
🩸 Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан Увс аймгийн Цусны салбар төв маань сайн дурын донорууддаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авч, талархал илэрхийллээ.
Донор таны өгсөн нэг удаагийн цус хэн нэгний амь насыг аварч, гэр бүлд нь итгэл найдвар, баяр баяслыг бэлэглэдэг. Энэхүү хүмүүнлэг үйлсэд тогтмол оролцож, бусдын төлөө сэтгэл зүрхээ зориулдаг нийт донорууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн цусны донорын дэлхийн өдрийн хүрээнд зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд ач холбогдол өгч доноруудаа дэмжиж манай салбар төвтэй хамтран ажилласан Увс аймгийн засаг дарга Э.Насанбат, Улаангом сумын засаг дарга Ц.Гантөмөр,ЭМГ дарга Х.Дашзэвэг,НЭ-н дарга Д.Доржготов,УЗХ-ны дарга Д.Гантулга та бүхэндээ маш их баярлалаа.
Нийт цусны донорууддаа баярын мэнд хүргэе.
Та бүхний сайхан сэтгэл, үнэт хувь нэмэр олон хүний амьдралын төлөө үргэлж гэрэлтэж байх болтугай.
❤️ Цусаа бэлэглэж, амьдрал бэлэгл
эе