
✅“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 2026 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр 3 дугаар хороо, Тайж хайрханы бэлд зохион байгуулна.
✅Соёл, урлагийн газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн фестивалийн ерөнхий зохион байгуулалтыг хариуцан ажиллах ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарласан бөгөөд тендерийг нээхэд 8 хоног үлдлээ.
📍Жич: Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга, мэдээлэл авах хүсэлтийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасны дагуу тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно. Захиалагч талаас сонирхогч этгээдээс гаргасан тодруулга мэдээллийн хариуг бичгээр мэдэгдэнэ.
⏳Тендерийн материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээн авна.
🔗 https://user.tender.gov.mn/.../invit.../detail/1778815025537