
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ҮНЭЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА 🏥📋

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх, мэргэжилтнүүдийн баг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 2026 оны 05 дугаар сарын 25-аас 27-ны өдрүүдэд ажиллаж байна. 🗓👨⚕️

👉 Тус баг нь орон нутагт Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээ болон дархлаажуулалтын хөтөлбөрийн менежмент, санхүүжилт, хүний нөөц, сургалт, вакцины хангамж, логистик, дархлаажуулалтын хамралт, тандалт, дархлаажуулалтын дараах урвал хяналт зэрэг чиглэлүүдийг хамруулан хэрэгжилтийн явц, ололт амжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон ажиллаж байна. 📊🔬
👉 Үнэлгээнд дүүргийн Эрүүл мэндийн төв, Мөнх үжин, Шар дэгд өрхийн эрүүл мэндийн төвүүд тус тус хамрагдаж байна. 🏘🤝

