.jpg)
Соёлын өвийн Үндэсний төв, Завхан аймгийн музей хамтран "Органик материалын өвчлөлийн шалтгаан, хадгалалтын орчин, сэргээн засварлалтын үндэс" сэдэвт сургалтыг 2026 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улиастай хотод зохион байгуулагдлаа.
Соёлын өвийн Үндэсний төвийн Сэргээн засварлах газрын Ерөнхий сэргээн засварлагч О.Онон, Цаасан эдлэл сэргээн засварлагч Э.Мөнхтуул, Модон эдлэл сэргээн засварлагч Т.Сүхбаатар, Уран зураг сэргээн засварлагч Д.Ананд нарын бүрэлдэхүүнтэй баг онол, практик хосолсон сургалтыг зохион байгуулж Завхан аймгийн музейн удирдлага, мэргэжилтнүүд, сумдын Соёлын төвийн Музей техникийн ажилтан, Ховд аймгийн музейн удирдлага, мэргэжилтнүүд, Увс аймгийн музейн мэргэжилтнүүд хамрагдлаа.