
Хууль зүйн туслалцааны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "Хуульч AI" мобайл аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Та хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, түргэн шуурхай авахад бэлэн үү?🤖
⚖️"Хуульч AI" аппликейшны давуу талууд:
Хиймэл оюунд суурилсан систем: Танд хэрэгтэй хуулийн зөвлөгөөг ухаалаг систем хормын дотор боловсруулж өгнө.
Найдвартай мэдээлэл: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан ($www.legalinfo.mn$)-д суурилсан учраас мэдээлэл нь албан ёсны, баталгаатай.
Яриагаар болон текстээр: Зөвлөгөөг заавал бичих шаардлагагүй, дуу хоолойгоор болон бичгээр харилцан ярилцах хэлбэрээр авах боломжтой.
Шуурхай, 24/7 тасралтгүй: Цаг харгалзахгүй, хэдийд ч хандсан таны асуултад хариулахад бэлэн байна.
Анхан шатны зөвлөгөө: Иргэн бүр хууль зүйн анхан шатны мэдээлэл, зөвлөгөөг хялбараар авах орчин бүрдлээ.
💰 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТАТАЖ АВААРАЙ!
Та постер дээрх QR кодыг уншуулах эсвэл дараах холбоосоор орж аппликейшныг гар утсандаа суулгаарай:📲