
2026 онд залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Старт-ап” арга хэмжээнд 15–34 насны 34 залуу оролцож, 8 баг таван долоо хоногийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдан бизнес санаагаа боловсруулсан. Төсөл танилцуулах үеэр 2 баг шалгарч тус бүр 15.0 сая төгрөгийн санхүүжилт авлаа.
Шалгарсан төслүүд:
• Сумъяасүрэн (Баяндэлгэр сум) — “Уран зүү” оёдлын дижитал студи: VR болон AI технологи ашиглан хэрэглэгчийн биеийн өндөр, жин зэрэг өгөгдлөөр 3D модель үүсгэж, загварыг урьдчилан харуулж захиалгад зориулсан зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх вэб платформ.
• Б.Батзолбоо (Баруун-Урт сум) “Элит-Агро” гахайн аж ахуй: орон нутагт “Мангалица” үүлдрийн гахайг өсгөж, өндөр чанартай, шүүслэг мах үйлдвэрлэн орон нутгийн зах зээлд сав баглаа боодлыг шинэчилж борлуулах.
Санхүүжилт нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгогдож, 15.0 сая төгрөг нь 50% эргэн төлөлттэй, хүүгүй, барьцаагүй бөгөөд орон нутагт үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ажлын байр бий болгож буй залуучуудад чиглэсэн дэмжлэг болно.