
Аймгийн Засаг даргын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Эрүүл Архангай хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгагдсан "Эрүүл шүд Архангай" үйл ажиллагааны хүрээнд Өндөр-Улаан сумын ЕБС-ийн 4-11 дүгээр ангийн сурагчдийн дунд "Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн"-ийг 2026 оны 05 сарын 22-нд зохион байгууллаа.
"Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн"-ийг Архангай аймагт анх удаагаа Өндөр-Улаан суманд зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд Өндөр-Улаан сумын ЕБС-уудын хүүхдүүдийн шүд амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах үйл ажиллагаа зохион байгуулсанаараа онцлог ажил болсон юм.
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ЗДТГ, ЕБС, ЭМТ болон Хувийн хэвшлийн шүдний эмнэлэгүүдтэй хамтран зохион байгуулсан тус арга хэмжээ нь 1 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд дараах ажлуудыг зохион байгуулаад байна. Үүнд:
• Амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа нөлөөллийн арга хэмжээг Өндөр-Улаан сумын хэмжээнд зохион байгуулсан /ЕБС-ийн сурагчид, багш, эцэг эхчүүдэд/;
• Амны хөндийн ЭМ-ийн боловсрол олгох чадавхид эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах;
• ЕБС-ийн сурагчдын дунд “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулах.
Цаашид дээрх үйл ажиллагааг улам өргөжүүлэн ЕБС-ийн нийт сурагчдыг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Бидний ажилд дэмжлэг үзүүлэн амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг орон нутагтаа МАНЛАЙЛАН хамтран зохион байгуулсан Өндөр-Улаан сумын ЗДТГ, ЕБС болон Эрүүл мэндийн төвийн удирдлагууд, хамт олонд болон Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Архангай аймаг дахь АШУҮИС-ийн цогцолборын эмнэлэг,
Тана-Арцат, Хос-Эрдэнэ, Болорталст хувийн шүдний эмнэлгийн эмч нартаа ТАЛАРХАЛ илэрхийлье.
Бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжих болтугай.