
Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын албан хаагчдын дунд хамтын ажиллагааг бэхжүүлэх, спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдын бие бялдрын хөгжил, дасгал хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Спортоор нөхөрлөе” 4 төрөлт спортын тэмцээнийг 2026 оны 05 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд эрүүл мэндийн салбарын 200 гаруй баг тамирчид оролцож, спортын ур чадвар, эв нэгдэл, багаар ажиллах чадвараараа өрсөлдөн идэвхтэй оролцлоо. Нийт оролцсон Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, албан хаагчид, баг тамирчиддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, спортын өндөр амжилт хүсье.