
Ховд аймгийн химийн багш нарын “ОКТЕТ” мэргэжлийн хөгжлийн бүлэг нь ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын ЭЕШ-ын дундаж оноог ахиулах, шалгалтын өмнөх бэлтгэлийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн хэмжээний нэгдсэн “СОРИЛГО”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна.
👏 Энэхүү үйл ажиллагаанд манай сургуулийн химийн багш, Монгол Улсын Зөвлөх багш Б.Байгалмаа, залуу багш М.Нандинцэцэг нар оролцож, өөрсдийн мэдлэг, арга зүйн туршлагаа түгээн дэлгэрүүлэн, аймгийнхаа багш нартай үр бүтээлтэй хамтран ажиллаж байна.
🎯 Эрхэм 12-р ангийн сурагчид аа,
Та бүхнийг энэхүү сорилд идэвхтэй хамрагдан, мэдлэг чадвараа сорьж, шалгалтын өмнөх бэлтгэлээ сайжруулан, ЭЕШ-даа өндөр амжилт гаргах эхлэлээ тавихыг уриалж байна.
✨ Өнөөдрийн хичээл зүтгэл — маргаашийн амжилтын үндэс.
✨ Бэлтгэл сайтай сурагч амжилтад илүү ойр байдаг.
📌 Сорилын талаарх мэдээллийг сургуулийн албан ёсны фэйсбүүк хуудаснаас хүлээн авч, идэвхтэй оролцоорой.