
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИТХ-ЫН ЗАХИАЛГАТ БОГИНО СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
🔹 Хөвсгөл аймгийн ИТХ-ын ажлын албаны албан хаагчдад, сумын ИТХ-ын ажлын албаны албан хаагчдад зориулсан богино сургалт 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа.
🔹 Сургалт төрийн албаны хууль тогтоомж, төрийн албан хаагчийн сургалтын бодлого, тогтолцооны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажлын байрны стрессийг зөв удирдах арга зүй, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн юм.