
Сургуулийн өмнөх боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, зорилтын үйл ажиллагааг дүгнэх, шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний жилийн үр дүн, сайн туршлагыг хэлэлцэх, ирэх хичээлийн жилд анхаарах асуудлыг талуудын оролцоотойгоор тодорхойлох, хэлэлцэх зорилготой СӨБ-ын хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Боловсролын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Тамир, Боловсролын яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар болон холбогдох албаны мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн багш, ажилтнууд цахим болон танхимын хэлбэрээр оролцлоо.
Үйл ажиллагааны хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд сайн туршлагаа түгээн дэлгэрүүлсэн хүүхдийн цэцэрлэгүүд өөрсдийн бүтээлийн үзэсгэлэнгээрээ оролцсон нь онцлог байв.