
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр /2026.05.21/ Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа. Ингэхдээ Хил хамгаалах байгууллагын алба, үйл ажиллагаатай танилцаж хилийн цэргийн анги, тусгай салбарын алба хаагчид болон ХХЕГ-ын бүрэлдэхүүнд дүрмийн бус харилцаа, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоож, алба хаагчдын амь нас, эрүүл мэндтэй холбоотой эрсдэл, осол, зөрчил гаргахгүй байхад бүх талаар онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Үүний зэрэгцээ Монгол Улсын хилчид бол эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа гэдгийг онцлон тэмдэглэж цаашид Хил хамгаалах байгууллага, хилчдийн нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа зарим хилчин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт тэмдэг”-ээр шагнуулсаныг гардуулан өглөө.

