
Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэгш боломж олгох зорилготой, 21 чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нарын оролцоотой иж бүрэн үзлэгт,
🚌Архангай аймгийн 25 хүүхэд хамрагдлаа.
Тус үзлэг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 7 дахь удаагийн үзлэг болж байгаагаараа онцлогтой.
Үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Эрхэм нандин сувд” төрийн бус байгууллага санаачлан, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС–Монгол Японы эмнэлэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвүүд хамтран зохион байгуулж байна.
Үзлэгт нийслэл болон орон нутгаас ирсэн хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд 21 чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нарын баг оношилгоо, зөвлөгөө, шаардлагатай эмчилгээний чиглэлийг нэг дороос үнэ төлбөргүй үзүүлж байна.
🤝 Тус үзлэгт Архангай аймгаас 25 хүүхэд оношилгоонд хамрагдсан бөгөөд хүүхдүүдийн зардлыг аймгийн Засаг дарга шийдвэрлэн өгч, ХБХЭМБНХ- салбар комисс дэмжин хамтран ажиллалаа.