
Байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, албан байгууллагууд болон иргэдэд мэдээлэл хүргэх харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор уулзалт, өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн удирдлагууд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн гишүүд, Хүний эрхийн комиссын референт, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах зөвлөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл 85 хүн оролцлоо.