
Хонгконгийн сэргээн засах анагаах ухааны нийгэмлэгийн зөвлөх Шэйла Пурвэс, АШУҮИС-ийн Бие бялдар судлалын тэнхимийн багш, Монголын бие бялдар, хөдөлгөөн заслын холбооны нарийн бичгийн дарга Д.Батлхам нар 2026 оны 03 дугаар сарын 27-ний өдөр аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, сэргээн засахын эмч, мэргэжилтнүүдэд арга зүйн заавар, зөвлөмж өгч ажиллалаа