
2026 оны 5 дугаар сарын 26-ны билэгт сайн өдөр Баян Халзан овооны тахилга наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Байгаль дэлхийгээ аргадаж, уул усаа тахиж, сүсэгтэн олон, нутгийн иргэд өргөнөөр хуран цугларч, уламжлалт зан үйлээ хүндэтгэлтэйгээр үйлдлээ.
Тахилга наадмын гол цөм болсон хурдан морины уралдаанд хоёр насны нийт 41 хүлэг бүртгүүлж, хурд хүч, шандасаа сорин тоосоо өргөсөн байна. Үүнд:
Их насны уралдаанд: 26 хурдан хүлэг,
Соёолон насны уралдаанд: 15 хурдан хүлэг тус тус бүртгэгдэн уралдлаа.
Баян Халзан овооны тахилгын үйл ажиллагааг зохион байгуулахад сэтгэл гарган хандив өргөж, үнэтэй хувь нэмэр оруулсан нийт хандивлагч, дэмжигч байгууллага, иргэдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхний буян заяа дэлгэрч, үйлс бүхэн нь бүтэмжтэй байхыг бэлгэдэн ерөөе.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.