
“Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” сэдэвт нээлттэй танилцуулах өдөрлөг Багшийн хөгжлийн ордны 202 тоот танхимд өнөөдөр зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийг нээж Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ганбат, Боловсролын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Тамир нар үг хэлэв.
Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаар сурах бичиг боловсруулагчдад мэдээлэл хүргэх, санал солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өдөрлөгийн зорилго оршино.
Нээлттэй өдөрлөг хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд эхний өдөр боловсролын салбар болон холбогдох байгууллагуудын төлөөлөл нийт 64 оролцогч оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд:
🔹Их, дээд сургуулийн төлөөлөл-18
🔹Төрийн бус байгууллагын төлөөлөл-15
🔹Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөл-13
🔹Хэвлэлийн байгууллагын төлөөлөл-12
🔹Эрдэмтэн, судлаачдын төлөөлөл-6 багтсан байна.
Зохион байгуулагчдын зүгээс сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд сурах бичиг зохиогчид, хэвлэн нийтлэгчдийн оролцоо, хамтын ажиллагаа, санал зөвлөмж чухал ач холбогдолтойг онцоллоо.
✅”Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл” сэдэвт нээлттэй өдөрлөг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагт Багшийн хөгжлийн ордны 202 тоот танхимд үргэлжлэн зохион байгуулагдана.
👉Иймд сурах бичиг боловсруулагчид, хэвлэлийн байгууллагууд, багш, судлаачид та бүхнийг өргөнөөр оролцохыг УРЬЖ БАЙНА.
Зохион байгуулагч: Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн