
🔰BTEC (Business and Technology Education Council) олон улсын хөтөлбөр нь 2023-2024 оны хичээлийн жилд 6 политехник коллеж, 2024-2025 оны хичээлийн жилээс Дархан-Уул аймаг дахь Дархан политехник коллеж дээр хэрэгжиж байгаа бөгөөд нийт 672 суралцагч энэхүү хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд дүүргэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсөх юм.
🔰Энэ хүрээнд жил бүр хөтөлбөрийн хэрэгжилтэд олон улсын стандартын дагуу үнэлгээ, стандарт баталгаажуулалт хийгддэг бөгөөд Дархан-Уул аймаг дахь Дархан политехник коллеж хоёр дахь удаагаа стандарт баталгаажуулалтад амжилттай хамрагдлаа.
🔰Стандарт баталгаажуулалтын хүрээнд сургалтын чанар, бодлого журам, баримт бичгийн бүрдэл, суралцагчдын гүйцэтгэлийн үнэлгээ болон сургалтын орчныг үнэлж, зөвлөн туслах үйл ажиллагааг "Pearson" олон улсын байгууллагын стандарт баталгаажуулагч Ian Jinks, "Pearson" байгууллагын Монгол дахь албан ёсны онцгой эрхт төлөөлөгчийн газрын захирал М.Найдалмаа нартай хамтран зохион байгуулж, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.
🔰Дархан политехник коллежийн шинээр байгуулсан компьютерын лаборатори нь сургалтын орчныг илүү сайжруулж, суралцагчдад олон улсын түвшний мэдээлэл, сургалтын орчинд ажиллах боломжийг олгосон давуу талтай байв.
🔰Ийнхүү жил бүр тогтмол зохион байгуулагддаг стандарт баталгаажуулалт нь "BTEC" хөтөлбөрийн хэрэгжилтийн чанар, тогтвортой байдлыг хангах чухал үйл ажиллагаа бөгөөд Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөрүүд нь олон улсын шаардлагад нийцэж буйг илтгэж байна.