
Алтай хотын иргэдийн суурь үйлчилгээ болох ундны усан хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцах, нөхцөл байдалд хяналт тавих зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид ажиллалаа.Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүд болох Э.Энхболд, Б.Туул, Т.Рэнцэнпүрэв, Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны гишүүд М.Алтангэрэл, Б.Цэдэвсүрэн, Н.Золжаргал, Э.Пүрэвжав, мөн аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэбат болон холбогдох албан хаагчид оролцов.
Ажлын хүрээнд “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн үр ашиг, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, цаашид орон нутгийн түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлон, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөхөөр болов.
Шалгалтын үеэр иргэдийг стандартын шаардлага хангасан цэвэр усаар хангаж буй байдал, усны эх үүсвэрийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн хэрэгжилтийг үнэлж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. Түүнчлэн зөөврийн худгуудын эрүүл ахуй, стандартын хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж, сайжруулах шаардлагатай асуудлуудыг хөндөн ярилцав.
Цаашид “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэн, аймгийн ИТХ-аар хэлэлцэх асуудлуудыг бодит үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахаар боллоо.АЛТАЙ ХОТЫН УС ХАНГАМЖ, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА. ДЭЛГЭРЭНГҮЙ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.