
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2026.05.01-ний өдрийн А/162 дугаар захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 6 нэгж талбарт газар эзэмшүүлэх дуудлага худалдаа 2026.06.11-ний өдөр танхимын хэлбэрээр зохион байгуулагдана. Газрын байршил болон бусад мэдээллийг газрын биржийн цахим систем www.mle.mn -ээс харна уу.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2026.06.08-ны өдрийн 08:30 цагаас 2026.06.10-ны өдрийн 17:30 цаг хүртэл Дархан сумын 8-р баг 17-р хороолол Ардын өргөн чөлөө-5, 504 тоот, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын өөрийн байранд хүсэлтийг хүлээн авч, баталгаажуулна.
Дуудлага худалдаа 2026.06.11-ний өдрийн 11:00-17:30 цагийн хооронд Аймгийн Засаг даргын Тамгын газрын "Нутгийн удирдлагын ордон"-ы хурлын танхимд явагдана.
Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага дараах бичиг баримтыг бүрдүүлэн авчирч өгнө. Үүнд:
№ | Төлөвлөлтийн нэгж талбар | Газрын зориулалт | Баг | Газрын байршил | Талбайн хэмжээ /м2/ | Дуудлага худалдааны дуудах анхны үнэ /төгрөг/ | Байршлын зураг |
1 | 5019527 | Холбоо мэдээлэл дамжуулах, хүлээн авах станц | 15 | 15-р баг, 9-р хэсэг, урд талын толгойд | 109 | 2,746,800 | |
2 | 5025898 | Бүх төрлийн оффис албан конторын зориулалттай барилга байгууламж | 8 | Радионы антены зүүн талд | 10,000 | 90,000,000 | |
3 | 5025905 | Худалдаа, нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор | 13 | Өмнөд үйлдвэрийн район | 4,544 | 103,603,200 | |
4 | 5025975 | Худалдаа, нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор | 9 | 31-р хороолол | 11,000 | 277,200,000 | |
5 | 5029810 | Худалдаа, нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор | 13 | Онгот хороолол | 36,000 | 820,800,000 | |
6 | 5029814 | Худалдаа, нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор | 13 | Онгот хороолол | 36,000 | 820,800,000 |
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Дэлгэрэнгүй мэдээллийг 99378845, 88128438 дугаараас авна уу.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.