
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд Эрүүл мэндийн төвөөс иргэдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, мэдээллийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна.
🔎 Өдөрлөгийн үеэр:
• Иргэдийн артерийн даралт-ыг үзэж, зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө
• Биеийн жингийн индекс (БЖИ)-ийг тодорхойлж, зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягийн талаар мэдээлэл
• Tanita аппаратаар биеийн бүтэц, өөх болон булчингийн хэмжээг тодорхойлж, эрүүл мэндийн үнэлгээ
• Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, зөвлөгөө мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байна
👨⚕️👩⚕️ Энэхүү арга хэмжээ нь иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
🤝 Иргэд та бүхнийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна.