📍 “ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХАД ТӨР, ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО–ХАМТЫН АЖИЛЛАГАА” АРГА ХЭМЖЭЭ
2026 оны 04 дүгээр сарын 21-нд Цагаан-Уул суманд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний хүрээнд дараах ажил арга хэмжээний зохион байгуулагдлаа.
📌 Иргэд болон төрийн албан хаагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл хүргэж, хууль эрх зүйн ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах
📌 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, үе тэнгийн дээрэлхэлтээс урьчдилан сэргийлж "Эвдрээгүй ирээдүйг бүтээе" уриатай сургалт нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах
📌 Сум, орон нутгийн орчны аюулгүй байдлын үнэлгээ хийж, эрсдэлийг тодорхойлон зөвлөмж боловсруулах
📌 Хамтарсан багийн үйл ажиллагааг чадавхжуулах, туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах
📌 "Эерэг хүмүүжил-Эерэг ирээдүй" Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэр бүлийн арга хэмжээ зохион байгуулах
📌 Архидан согтууралт болон түүнээс үүдэлтэй зөрчлийн хор уршгийг таниулах сургалт, уулзалт
📌 Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, цахим залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ