
Нийслэлийн ногоон бүсийн ойн санд ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог, тархалт, нягтшилыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох, тэмцлийн ажлын үр дүнг тооцох мониторингийн судалгаа хийх хуулийн этгээдийг үнийн санал, мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Санхүүжилтийн эх үүсвэр: Нийслэлийн Байгаль орчны газар
Төсөв: 20.000.000 төгрөг
1. Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээд нь ногоон бүсийн ойн санд тархсан ойн хөнөөлт шавж, өвчний биологи экологийн онцлог, тархалт, нягтшилыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг тодорхойлон сонгох, тэмцлийн ажлын үр дүнгийн мониторингийн судалгааг 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд гүйцэтгэх болно.
2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл, байгууллагын гэрчилгээ, (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
Үүнд:
• Ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх чиглэлийн мэргэжлийн байгууллагын эрхтэй;
• Мэргэжлийн инженер, техникийн ажилчидтай /тэдгээрийн хөдөлмөрийн гэрээ, НДД-ийн хуулбарыг хавсаргах, ойн хөнөөлт шавжийн судалгаа тэмцлийн ажилд оролцож байсан туршлага/;
• Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагатай /нотлох баримтыг хавсаргах/
Ажил гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник хэрэгслийг нотлох баримт
3. Зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэх хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11.00 цагаас өмнө Нийслэлийн засаг захиргааны III байр Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын 4 давхар, 408 тоот өрөө, Нийслэлийн Байгаль орчны газарт дээрх шаардлагыг хангасан материал бүрдүүлэн саналаа ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг Ойн хэлтсийн 72720303 утсаар авах боломжтой.
Нийслэлийн ногоон бүсийн ойн санд ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог, тархалт, нягтшилыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох, тэмцлийн ажлын үр дүнг тооцох мониторингийн судалгаа хийх хуулийн этгээдийг үнийн санал, мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.Нийслэлийн ногоон бүсийн ойн санд ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог, тархалт, нягтшилыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох, тэмцлийн ажлын үр дүнг тооцох мониторингийн судалгаа хийх хуулийн этгээдийг үнийн санал, мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.