
Нийслэлийн Байгаль орчны газар нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хамгаалалтын бүс тогтоогоогүй гол горхи, булаг шанд, рашаан, нуур, тойромд усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох судалгаа”-ны ажлыг хийж гүйцэтгэх мэргэжлийн эрх бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тул сонирхсон байгууллагуудыг саналаа ирүүлэхийг урьж байна.
1. Судалгаа гүйцэтгэгч: Судалгааг гүйцэтгэх хуулийн этгээд нь дараах мэргэжлийн байгууллагын аль нэг эрхтэй байвал зохино.
- Усны хайгуул, судалгаа явуулах
- Байгаль орчны үнэлгээ
- Газрын хянан баталгаа
- Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл.
- Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах
2. Гүйцэтгэгчид тавигдах шаардлага: Үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх.
- Тухайн ажил гүйцтэгэх үнийн санал;
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Мэргэжлийн байгууллагын хүрээнд зохион байгуулсан ажлын туршлага танилцуулга бүхий холбогдох байгууллагын тодорхойлолт эсвэл акт, протокол;
- Ажил гүйцэтгэх хуваарь, төлөвлөгөө (хуанли), төсвийн задаргаа;
- Хүний нөөц;
• Багийн ахлагчтай нь Байгаль орчны судалгаа шинжилгээний чиглэлээр мэргэшсэн багийг удирдаж зохион байгуулах чадвартай байна. Тухайн чиглэлээрээ эрдэм шинжилгээний ажил хийж гүйцэтгэж байсан туршлагатай болон докторын зэрэгтэй байх. 5-аас жилийн ажлын туршлагатай байх;
• Гидрологи (Үндсэн болон гэрээт байж болно) дээрх мэргэжлээр 5 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан туршлагатай байх;
• Геодезийн мэргэжилтэн (гэрээт байж болно) 3 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан туршлагатай байх;
• Гидрогеологи (үндсэн болон гэрээт байж болно) 5 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан туршлагатай байх;
• Байгаль орчны инженер (үндсэн болон гэрээт байж болно) 3 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан туршлагатай байх;
• Газар зохион байгуулагч (гэрээт ажилтан байж болно) 3 жил болон түүнээс дээш хугацаагаар ажилласан туршлагатай байх;
Дээрх хүний нөөцийн мэдээллийг холбогдох нотлох баримт бичгийн хамт ирүүлнэ. Гэрээт ажилтан бол хөдөлмөрийн гэрээ, тушаал зэргийг хавсаргаж ирүүлнэ.
3. Судалгааны ажлын тайлан мэдээг хүлээлгэн өгөх:
Гүйцэтгэгч байгууллага нь дараах тайлан, баримт бичиг материалыг захиалагч байгууллагаас томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэн өгнө. Үүнд:
- Ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын явцын тайланг ирүүлэх /цаасаар болон албан бичгээр/;
- Бүрэн хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэвлэмэл байдлаар хэлбэрээр ирүүлэх;
- Ажлын тайлан болон хавсралт материалуудыг эх хувь болон хуулбар 3 хувийг хэвлэмэл байдлаар ирүүлнэ. Бүх материалыг цахим хэлбэрээр болон солбицлын цэг, дата excel хүснэгтээр хүлээлгэн өгнө. Ажлын нэр, дугаар, хаягтай DVD-д хуулж ирүүлнэ;
4.Ажил гүйцэтгэх хугацаа:
- Гэрээ байгуулснаас хойш хуанлийн 90 хоногийн хугацаанд гүйцэтгэнэ;
5.Санхүүжилт: 20.000.000 /Хорин сая төгрөг/
Дээрх шаардлагыг хангасан материалыг бүрдүүлэн саналаа битүүмжилж ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Материал хүлээн авах
Хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл,
Байршил: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн нутгийн захиргааны III дугаар байр 4 давхар, 415 тоот өрөөнд.
Нийслэлийн Байгаль орчны газарт дээрх шаардлагыг хангасан материал бүрдүүлэн үнийн саналыг битүүмжилсэн байдлаар ирүүлнэ үү. Харилцах утас: 72720303, 88071559.